Шинэ 100 доллар гүйлгээнд гарна

АНУ-д шинэ зуутын долларыг хэвлэхээр болжээ. Холбооны нөөцийн банк дэвсгэртийг танилцуулах үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр сарын 21-нд товлосон байна.  Дотоодын валютыг шинэчилж буй гол зорилго нь хуурамч мөнгө үйлдвэрлэгчидтэй тэмцэхийн тулд хэмээн албаны хүмүүс мэдээлжээ.  Мөнгө хуурамчаар үйлдвэрлэгчидтэй тэмцэхийн тулд шинэ мөнгөн дэвсгэрт гаргаад зогсохгүй цаашид сөрөг арга хэмжээг үргэлжлүүлэн авна гэдгийг Холбооны нөөцийн банкны төлөөлөгчид онцолжээ.  Америкийн Холбооны нөөцийн банк шинэ мөнгөн тэмдэгтийг таних аргачлал, нууцлалыг илрүүлах зааврыг 25 хэл дээр орчуулж амжжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)