Шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн орон даяар эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргатай комисс Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25  жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25  жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд болох билээ.

Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ.

Сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний дараа 12-р сард аймаг,нийслэлийн тэмцээн болж, 2017 оны 1-р сард улсын аваргаа Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулах юм. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)