Шинэ үеийг архи, тамхинаас холдуулах компанит ажлын хоёр дахь шат эхэллээ

Мянганы сорилтын сан “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” уриатай кампанит ажлынхаа хоёр дахийг өчигдөр эхлүүллээ. 15-24 насны хүүхэд, залуусын архи, тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулах зорилготой уг ажил 2012 оны нэгдүгээр сарын 10 хүртэл орон даяар үргэлжилнэ. Энэ хугацаанд арваад цуврал нэвтрүүлэг, ток шоу бэлтгэн, МҮОНРТ, “Эх орон”, ЕТВ-ээр цацахаар зэхжээ. Мөн хүүхдэд тамхи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон хуулийн заалттай холбогдуулан ХЗДХЯ, ЦЕГ, НМХГ, төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өсвөр үе, залуучуудын дундах архи, тамхины талаарх буруу ойлголтыг засах зорилгоор их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад ухуулга сурталчилгаа хийх аж. “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” дуунд клип хийлгэснээ МҮОНРТ-ээр олон нийтэд хүргэх юм. Энэхүү кампанит ажилтай холбоотой мэдээллийг www.ncdi.mn сайтаас аваарай.

Х.ЭРХЭМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)