"Шинэ Эрэл Гэгээн Муза" шагналыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон хүртлээ

Өчигдөр театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулах "Гэгээн муза-15" наадам болж өндөрлөлөө. Наадамд МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” романыг тайзны бүтээл болгон туурвиж “Гарын таван хуруу” дуулалт жүжгээрээ  зургаан төрөлд өрсөлдсөн юм.

Тус жүжгээрээ шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч зэрэг номинациудад тэргүүлж өмнөх амжилтаа бататгасан. Мөн энэ удаагийн “Гэгээн Муза-15” наадмаас эхлэн шинээр олгож эхэлж буй шүүгчдийн нэрэмжит “Шинэ Эрэл Гэгээн Муза” цомыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олонд олгосныг “Гарын таван хуруу” жүжгийн продюсер, СТА Г.Солонгод гардууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)