Шинэ цэвэрлэх байгууламжид 267 сая ам.доллар зарцуулна

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн ажил энэ хавар эхэлнэ. Цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-д тусгаснаар шинийг хуучин цэвэрлэх байгууламжийн залгаа байршилд, нийт 36 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ. Уг төслийн ажлыг  БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум гүйцэтгэх юм байна. Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар аж.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж  хоногт 160 мянган метр куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр/куб бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж, био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл, дэвшилтэт технологитой байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)