Шинэ хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдсан хөлбөмбөгийн талбайг нээх ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой гэдгээрээ онцлогтой юм байна.

Талбайн нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэлээ. Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОУХБХ /ФИФА/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай холбоодын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Азийн хүүхдүүд-2020”, “Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам”-ын бэлтгэл ажилтай танилцлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)