Шинэ сайд нар ажлаа хүлээн авлаа

МАН-ын мэргэжлийн Засгийн газар өнөөдрөөс ажилдаа орж байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын шинэ сайд нараа тодруулсан. Харин АТГ-аас

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Барилга, хот байгуулалтын сайд Г. Өнөрболор, Эрчим хүчний сайд Д.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдаар тодруулсан Ж.Цолмон нарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, нэрийг нь эргүүлэн татжээ. 

Харин үлдсэн сайд нарыг өчигдөр шөнө дундаас эхлэн шинэ сайд нарыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан юм. 

У.Хүрэлсүх Шадар сайд

Ж.Мөнхбат Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын даргаар

Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил

Зам тээврийн сайдад Д.Ганбат

Сангийн сайдад Б.Чойжилсүрэн

Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурь

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдорж

Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ 

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр нар томилогдож, өнөөдөр өглөө ажлаа хүлээн авлаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)