Шинэ нисэх буудлын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах "гарын авлага"-ыг хүлээлгэн өгчээ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага-Жайкагаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд шинэ нисэх буудлын газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах заавруудыг хүлээлгэн өгсөн байна.

Тус төслийн урт хугацааны зөвлөхөөр 2 жил ажилласан, Жайкагийн мэргэжилтэн-төслийн зохицуулагч Такамура Мицүо өнөөдөр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомтой уулзах үедээ тус заавруудыг гардуулсан юм.

Олон улсын агаарын тээвлэгчдийн холбоо/IATA/-ны газрын үйлчилгээний заавруудыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгч буй нь нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт хийж байгаагүй бидэнд тун чухал гарын авлага болно хэмээн талархаж буйгаа ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)