Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 417 812 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 25-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 196 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 18 717 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 417 812-д хүрсэн бол 108 035 хүн эдгэрсэн байна.