Шинэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шалгаж байна

УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийхдээ хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Байнгын хороодын дарга нарыг болон Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг баталж, мөн зарим сайд нарт үүрэг даалгавар өгснөөрөө өндөрлөсөн билээ.

Эдийн засаг төсөв хүнд байгаа энэ үед хэд хэдэн халамжийг түр хугацаагаар зогсоосон байгаа бөгөөд хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг Сангийн яамнаас судалж байгаа юм.

Түүнээс гадна намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хийхийг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн байгаа. Харин хэзээ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч ямартаа намрын чуулганаас өмнө төвсийн тодотгол хийх юм байна гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.

Анхдугаар чуулганы үеэр хэлэлцсэн нэг асуудал бол УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувь хүний компанид шилжүүлсэнтэй холбоотойгоор судлан шалгах Ажлын хэсэг байгуулж, УИХ-д тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгосон байгаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат томилогдсон байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийнхэн ажилдаа орсон байгаа ажээ. Удахгүй Засгийн газарт шалгалтын дүнгээ тайлагнах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)