ШИНЭ ГИШҮҮД ХИЙХ АЖЛАА ТӨЛӨВЛӨВ

УИХ-ын гишүүн Г.Уянга: -Сонгуульд ялалт байгуулахад чингэлтэйчүүдээс гадна Дорнод, Сүхбаатар, Увс, Завхан, Хөвсгөл аймгаас иргэд утасдан баяр хүргэсэн. Би маш том хариуцлагыг өөр дээрээ авлаа. Миний биш, Монголын хувь заяаг эргүүлэх түүхэн сонголтыг чингэлтэйчүүд маань Монголын ард түмний өмнөөс хийсэн гэж бодож байна. Иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө ажиллах болно.  

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Юу ны өмнө сонгогчдодоо амласан хуулийн төслүүдээ хариуцлагатай сайн боловсруулж, олон гишүүнээр дэмжүүлж, батлуулан, иргэд дээ өмчийн газрыг нь хүртээхийн төлөө ажил лана. Энэ хуульд нэлээд олон гишүүний дэмжлэг хэрэгтэй, тиймээс надаас нэлээд идэвх зүтгэл шаардана. Эхний ээлжинд газар өмчлөлийн тухай хуулийг УИХ-аар батлуулна. Мөн хуралдаа идэвхтэй оролцоно гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Миний туйлын зорилго бол иргэддээ УИХ-ын хаалгыг нээж өгөх. Би тэднийгээ төлөөлж УИХ-д орж ирсэн. Тиймээс хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэр, мэдээллийг иргэддээ хүргэж ажиллана. Бие даагч гэдгээсээ илүү хараат бус гишүүн гэдэг нь хамгийн чухал үг юм. Энэ статусаа л барьж ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)