Шинэ гариг илрүүллээ

Дэлхийгээс 75 гэрлийн жилийн зайтай наргүй гаригт хайлсан төмрийн дуслаас үүссэн үүл илэрчээ.

 “PSO J318.5-22” гэх биет нь урьд өмнө нь харагдаж байгаагүй хамгийн хачирхалтай гаригуудын нэг юм. Бархасбадь гаригтай хэмжээгээр ойролцоо уг гариг нь сансрын орон зайд чөлөөтэй хөвдөг байна.

Энэ гариг 20 сая жилийн настай гэж эрдэмтэд тооцоолсон бөгөөд зузаан болон нимгэн үүлэн давхаргуудаар хүрээлэгдсэн уг гаригийг үзүүлэхийн тулд Эдинбургийн их сургуулийн одон орон судлаачид Чили дэх дуранг ашиглажээ.

Эцэг, эх одны нүд гялбам гэрэлгүй учир уг гаригийн янз бүрийн гэрлийг судлаачдын баг нарийвчлан хэмжих боломжтой болсон байна.

Гариг болон гариг шиг биетүүд дэх үүл хэрхэн хаа сайгүй тархаж байгааг энэ ололтоор харууллаа гэж Эдинбургийн их сургуулийн Физик, одон орон судалгааны сургуулийн доктор Бет Биллер хэлэв.

Мөн тэрбээр, залуу однуудын эргэн тойрон дахь том гаригуудыг судлах энэ аргыг өргөжүүлэх тал дээр бид ажиллаж байгаа бөгөөд үнэндээ амьдралыг тэтгэх дэлхий шиг цаг агаартай гариг илрүүлэх найдлага тээж байна гэж мэдэгджээ.

эх сурвалж: BBC


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)