Шинэ вирусийн эсрэг биеийг 18 цагийн дотор илрүүлэх тест бүтээжээ

Коронавирустэй холбоотой сүүлийн үед хийсэн олон улсын эрдэмтдийн судалгаа, шинжилгээнүүдийг ЭМЯ-ныхан багцлан мэдээлдэг. Тандалт, судалгааны тоймыг хүргэе.

АНУ-ын Сиракусын их сургуулийн эрдэмтэд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор судалгаа хийжээ. Дотоод орчинд халдвар дамжихаас HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч хамгаалж буйг уг судалгаагаар тогтоожээ.

БНХАУ-ын судлаачид 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 6 хүртэл хурдны галт тэргээр зорчсон хүмүүсийн мэдээлэлд үндэслэн, бүхээгт коронавирус дамжих эрсдэл өндөр ч зорчих хугацаа болон суудлын байршлаас хамаарч ялгаатай байжээ. Тодруулбал, хүн хоорондын зайг холдуулж, нягтралыг бууруулан, амны хаалт зүүснээр өвчнөөс сэргийлэх боломжтой гэв.

Швед, Германы эрдэмтэд коронавирусийн эсрэг биеийг био-аюулгүйн зэрэглэл шаардахгүйгээр 18 цагийн дотор илрүүлэх тест бүтээжээ. Өмнө нь уг шинжилгээг багадаа 2-3 хоногт хийдэг байв.

АНУ-ын Айвогийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийнхан амны хаалтыг бүх нийтээр гурван долоо хоног зүүхэд коронавируст халдварын тархалтыг хоёр хувиар бууруулж буйг тогтоов. Өөрөөр хэлбэл, уг зөвлөмжийг хэрэгжүүлснээр 230-450 мянган хүнийг өвчнөөс сэргийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)