ШИНЭ БОНД: Засгийн газар 600 сая ам.долларын бонд босголоо

Монгол Улсын Засгийн газар даваа гаригт олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын бонд амжилттай босголоо. 

Засгийн газар өмнө нь 2021 оны дөрөвдүгээр сард төлөх ёстой “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээлд шинэ бонд танилцуулаад байсан юм. Тэгвэл 600 сая ам.долларын шинэ бонд 5.375 хувийн хүүтэй байх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сард эргэн төлөгдөх аж. АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын уг шинэ бондод “B” зэрэглэл тогтоосон.

Монгол Улсын Сангийн яам 12:00 цагт 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлээс босгосон талаар мэдээлэл хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)