Шинэ автобус авчээ

Багануур дүүргийн Засаг даргын 2016 хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэддээ ойртуулах, ая тухтай зорчих боломж бүрдүүлэх зорилт тусгажээ. Үүний дагуу 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 120 сая төгрөгний өртөгтэйгөөр цоо шинэ дунд оврын автобус авч, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар Тээвэр зохицуулалтын албанд хүлээлгэн өгсөн байна. Өмнө нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхдээ хуучин тээврийн хэрэгслийг авчирдаг байсан бол энэ удаа цоо шинэ автобусыг оруулж ирснээрээ онцлогтой аж. Энэ нь ойрын жилүүдэд техникийн эвдрэл гэмтэл гарахгүй байх, зорчигдын ая тухтай зорчих боломж бүрдүүлсэн, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд төсвөөс хөрөнгө зарахгүй гээд олон давуу талтай. Тус дүүргээс өнгөрсөн онд 80 сая төгрөгөөр шинэ автобус авч байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)