Шинэ аваргын цолны найр хойшлох уу

Допинг тойрсон асуудал наадамчдын урмыг хугалж магадгүй сураг сонсогдоод буй. Монголын үндэсний бөхийн холбооноос шинэ аваргыг допингийн шинжилгээнд "бүдэрсэн"-ийг зарласан. Шинжилгээний хариу гарахтай зэрэгцэн энэ жил шөвгийн 16-д тунасан бөхчүүд нэг нэгээрээ өөрийн мэдээллээ хүргэсэн. Харин шинэ аварга маань өдий хэр чимээгүй л байна. 

Харин Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир болон тус багийн хяналтын ажилтан Ц.Төмөрхуяг нар Баяр наадмын комиссын даргад гаргасан гомдолдоо "Б сорьцын хариугаар батлаагүй байхад хов живээрээ түүнийг бараг унагачихлаа" хэмээсэн байна.

Харин шинэ аварга шинжилгээнийхээ хариуг олон нийтэд хараахан зарлаагүй байна. А сорьцын буюу эхний шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байвал хариуг авснаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээг өгөх эрхтэй. Тухайн бөх Б сорьцын шинжилгээний хариуг өгөх тухай хүсэлтээ наймдугаар сарын 19-ний дотор албан бичгээр өгөхгүй бол нэрийг албан ёсоор нийтэд зарлана гэж Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос мэдээлсэн билээ.
Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх "Аварга" цолны мялаалга наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ-аас хоёр хоногийн дараа зохион байгуулахаар шийдвэрлээд байсан юм. Хэрэв Б сорьцын шинжилгээ өгөхөөр шийдвэрлэвэл хариу нь гарах хүртэл шинэ аваргын цолны найр хойшлогдох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)