Шинэ аваргын БАЙ юу вэ?

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн үнэ бүхий “Nissan patrol Y62” маркийн автомашин өгнө гэдгээ мэдэгдсэн.

Мөн Их баяр наадмын албан ёсны түнш "Тоёота Сейлс Монголиа" компани түрүү бөхөд 90 см өндөр, 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэж, ногоон гартааманд суурилуулж, оройдоо хангарди, луу, бар, арслангийн алтан дүрстэй, цул мөнгөн аяга бүхий “ТОЁОТА ЦОМ” гардуулах юм.

Шинэ аварга маргааш буюу долдугаар сарын 13нд Хүй долоон худагт болох Уяачдын наадмаар байгаа гардах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)