Шинэ аваргын анхны түрүү

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Говийн бүсийн хурд-2016 уралдаан, Таван толгой хувьцаат компаний түүхэн яруу алдарт 50-н жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх эр бяр, авхаалж самбаагаа сорин барилдаж Архангай аймгийн Хашаат сумын харъяат ЗХ-ний Алдар СХ, Ажнай корпораци, Бөх билэгт дэвжээний бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба долоо даван түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат ЗХ-ний Алдар СХ, Энхийг сахиулах 350-р анги, Ажнай корпораци, Ажнай дэвжээний бөх улсын начин Цэдэнбазарын Одбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харъяат ОБЕГ-н Аврагч СХ, Голден хаммер ХК, Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Батзоригийн Батмөнх, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат ОБЕГ-н Аврагч СХ, Онцгой байдлын 14-р аврах тусгай анги, EFES худалдааны төв, Түшээт ханы аварга дэвжээний бөх улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг нар шалгарлаа. Дунд шөвөгт Өмнөговь аймгийн Булган сумын харъяат ЗХ-ний Алдар СХ, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газар, Ажнай дэвжээний бөх аймгийн хурц арслан Бэгзийн Мижидсүрэн, Төв аймгийн Сүмбэр сумын харъяат Дүнжингарав дэвжээний бөх аймгийн арслан Галсан-очирын Ганжад, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Таван толгой ХК, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газар, Ажнай дэвжээний бөх аймгийн арслан Шоовдорын Дарханбат, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат ARJ CAPITAL ХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн арслан Пүрэвдоржийн Эрхэмжаргал нар шалгарлаа.

Эх сурвалж: Өмнийн говийн хүчтэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)