Шилмүүст моднуудыг ирэх долоо хоног хүртэл услана

Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөөний дагуу шилжүүлэн суулгасан шилмүүст модны утаа тортогийг арилгах зорилгоор “Хан-Уул Агро” компанийн ажилчид, ногоон байгууламжийн мэргэжлийн инженерүүд хамтран зориулалтын хоёр машинаар угааж эхэлжээ. Шилмүүст модыг угаахад жавар нь гарсан бүлээн ус ашигладаг байна. Хэрэв хүйтэн усаар угаавал мөчир нь шарлах, хатгаа авах эрсдэлтэй. Тиймээс зохих температур хүртэл бүлээсгэсэн усаар угаах ажлыг энэ долоо хоног дуустал үргэлжлүүлэх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)