Шилийн богдод гал түймэр тавьсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Сүхбаатар аймагт 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тал хээрийн болоод обьектын гал түймрийн хэрэг гарчээ. Энэ гал түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гарсан байна. Шилийн богд ууланд гарсан түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирчээ.

Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)