“Шилдэг цахим хуудас 2011” уралдаан зарлалаа

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Шилдэг цахим хуудас 2011” уралдаан зарлажээ. Өсвөр үеийнх ний мэдээллийн технологийн сонирхол бо лон ур чадварыг нь нэмэгдүүлж, мэдээлэл, ха рилцаа холбоо, технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэх зорилготой энэ уралдааны бүртгэл бямба гаригт эхэлж энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

Сурагчид бүртгүүлснийхээ дараа эх орон, боловсрол, танин мэдэхүй, байгаль орчны чиглэлээр заасан сэдвийн дагуу цахим хуудас зохиож, ирэх сарын 3-10-нд материалаа зохион байгуулагчдад өгөх учиртай. “Шилдэг цахим хуудас 2011” уралдаанд оролцох цахим хуудас монгол хэлээр зохиогдсон байх ба ёс бус үг хэллэг, утга агуулаагүй байх ёстой аж.

Шилдэг цахим хуудсыг ирэх сарын 12-нд тодруулж, 100-500 мянган төгрөг, мөнгөн цомоор урамшуулах юм билээ. Энэ уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал сан”-гаас санаачлан, БСШУЯ, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа аж.

С.СЭРГЭЛЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)