Шилдэг “Цагаан тогоруу”-г шалгаруулав

Куцаченко Алина 

Дэлхий нийт 2020 оныг тогоруу хамгаалах жил болгож зарласан. Хойд хөрш 15 зүйлийн тогоруунаас цагааныг онцгойлон сонгож, амьдрах орчныг нь хамгаалах, энэ шувууг олон нийтэд сурталчлан таниулахад анхаарч байгаа. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цагаан тогоруу” сэдэвт гар зургийн уралдаан зарласан аж. Уралдаанд Монгол, Орос, Хятадаас 60 гаруй хүүхэд бүтээлээ илгээсэн бөгөөд манайхаас 17 сурагч оролцжээ. Цагаан тогорууны зан төрх, шинж байдал, амьдралын онцлогийг харуулсан 160 орчим бүтээлээс цахимаар хамгийн олон санал авсан нь V ангийн сурагч Куцаченко Алинагийн “Цагаан тогоруу” байсан бол удаах байрт есөн настай Самсонова Айгулягийнх оржээ. Тэдний нэг нь 954, нөгөө нь 691 санал авсан гэнэ. Харин Монголоос оролцсон сурагчдаас “Олонлог” бүрэн дунд сургуулийн Батмэнд, Эгшиглэн нар өндөр үнэлгээ авсан байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)