Шилдэг уран илтгэгч АНУ-д суралцана

Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Аггон V “ тэмцээнийг “Элсний нүүдэл үү”, “Оюуны нүүдэл үү” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулав. Тэмцээнд 100 гаруй илтгэгч оролцсоноос хоёрдугаар шатанд 10 оролцогч шалгаран үлдэж энэхүү шатандаа сугалаа сугалан 30 секунд бэлтгэсэн илтгэлээ уншиж, өрсөлдсөн байна. Шалгарч үлдсэн илтгэгч нийт дөрвөн үе шатыг даван тэмцээний ялагчаа тодруулсан бөгөөд тэргүүн байрыг Б.Пүрэвсүрэн эзэлж “Лидершиф” институтийн зардлаар АНУ-д суралцах эрхийн бичиг гардсан юм. Хоёрдугаар байрны илтгэгчийг “PC MALL” компьютерийн их дэлгүүрээс notebook-р урамшуулсан бол эхний арван байрт шалгарсан илтгэгч ивээн тэтгэгчдийн шагнал хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)