"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээнийг зохион байгуулжээ

Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны түүхт 74 жилийнхээ ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг 2020 оны есдүгээр сарын 09-11 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Тус тэмцээнд  Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, тус албаны 50 гаруй нэгжээс шилэгдсэн 54 мөрдөгчийг оролцуулан хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах, бие бялдар зэрэг нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ.

Нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Манлайбаяр, хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг, гутгаар байранд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)