Шидэт Бонго РОМБО ГАРИГТ

  Улаанбаатар чуулгын байранд үлгэрийн баатрууд амилжээ. Ромбо гаригийн хаан, шидэт шүүртэй шулмастай нийлчихсэн Шинэ жилийн баярыг үгүй хийх төлөвлөгөө боловсруулчихаж. Харин хүүхд үүдийн хайртай Бонго, Можуух, Мишээл гурав тэдэнтэй тэмцэлдэж, дуртай баяраа аврах гэж яваа юм билээ. “Dream box” телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй хүүхдийн дуулалт жүжиг энэ удаа дэлхийгээс өөр гаригт өрнөх гэж байна. “Шидэт Бонго Ромбо гаригт” нэртэй энэ тоглолтын ерөнхий найруулагчаар тус телевизийн продюсер Л.Баасандорж, найруулагчаар М.Цэрэнсодном нар ажиллаж байна. Тэд хүүхдүүдэд ухаарал хайрлаж, зөв үйлд уриалан нэгэн шинэ адал явдлыг амилуулж байгаа. Энэ тоглолт маргаашнаас эхлэн гурав хоногийн турш багачуудыг баярлуулах юм. Мэдээж тоглолтын гол баатар нь Бонго, Мишээл, Можуух болон өвлийн өвгөн байх болно.

Тэд шинэ жилийн баярыг аварч чадах болов уу, алдагдсан гацуур модоо хаанаас олох бол? Энэ асуултын хариуг та бүхэн хүүхдийн дуулалт жүжгээс үзэж сонирхоорой. Можуух сахилгагүй гэлээ ч Бонгыг гүйцэхг үй. Харин Мишээл үргэлж зөв зүйл ярьдаг сайн охин. Эрлэг Номун хааны бага хүү Бонгод ч сайн тал бий. Тэр буруугаа шудрагаар хүлээдгээс гадна сайн талын баатруудыг үргэлж өмгөөлдөг. Энэ удаа ч гэсэн Бонго шидэт шүүр унасан шуламтай эрэлхгээр тулалдана. Түүний гол зэвсэг нь “Аби, даби, дүги Бонго” гэдэг шидэт үг юм. Бонгын адал явдалд дуртай хүүхэд бүр энэ үгийг мэдэх биз ээ. Баярын тоглолт үзсэн хүүхэд бүрт амттан бэлэглэхээр зэхсэн гэнэ.

Тоглолтын тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй ч, маш гоё бэлэг, сонирхолтой адал явдалт жүжиг үзсэндээ хүүхдүүд харамсахг үй байх аа. Дөрвөн жилийн өмнө цэнхэр дэлгэцээр хүүхдүүдтэй учран золгосон “Бонгын адал явдал” нэвтрүүлэг энэ жил дөрвөн нас хүрч байгаа. Өдөр бүр ухаарал хайрласан сонирхолтой адал явдалтай учруулж, бас жилд хоёр удаа тайзны бүтээлээр бэлэг барьдаг “Dream box”-ын хамт олонд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

С.СЭРГЭЛЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)