Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдааныг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Хүй долоон хутагт зохион байгуулахаар болсон байна. Тус наадмыг энэ жил Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар ММСУХ-ны Тэргүүлэгч Л.Цагаандалай “Монголын морин спорт уяачдын холбоо нь шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ наадам гурван жилд нэг удаа болдог томоохон наадам юм. Улс, аймгийн наадамд эхний 10, сум дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам юм. Мөн энэ үеэр адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн худалдаа, Айраг фестиваль, хүрээ зам гэх мэт үйл ажиллагаанууд зохиогдоно. Үүнээс гадна Сайхан хос морьтон, Адуучин зэрэг тэмцээн уралдаантайгаар өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар зорьж байна” гэлээ.


“ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН “ИХ ХУРД 8” МОНГОЛ ТУУРГАТНЫ МОРЬТНЫ ӨВ СОЁЛ НААДАМ”ЫН ХӨТӨЛБӨР

2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр. Баасан гариг

09:00-22:00 Морьдыг бүртгэж дугаар олгоно.

11:00-18:00 Салбар холбоод, хамтран ажиллагч байгууллагууд наадмын талбайд байрлана.

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр. Бямба гариг

08:00-10:30 Азарганы уралдаан

11:30-13:45 Нээлт /тусгай хөтөлбөрөөр/

13:00-15:30 ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилмэл хүлгийн уралдаан

14:00-15:00 Циркийн үзүүлбэр

15:30-16:30 “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн

16:30-17:30 “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан

2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр. Ням гариг

08:00-10:30 Их насны морьдын уралдаан

10:30-12-30 “Айраг” фестиваль

13:30-14:00 “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан

13:00-15:00 “Жороо морины”уралдаан

13:00-16:00 “Адуучин” тэмцээн

17:00-16:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор-унага, Эрдэнийн Очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа

18:00-18:20 Хаалт

Жич: Бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-22:00 цагийн хооронд Хүй долоон худагт явагдана.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)