Шивээс хийдэг газруудыг шалгана

Индонезийн Бали аралд амарч байсан Австралийн хоёр иргэн шивээс хийлгэхдээ ДОХ-ын халдвар авсан тухай “The Daily Mail” мэдээлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кута хотод болсон энэ явдлын дараа тэндхийн шивээсний салонуудад шалгалт хийх шийдвэрийг эрх баригчид гаргалаа.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр шивээс хийлгээд ДОХ-ын халдвар авсан 4200 тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. Австралийн эрх баригчид Бали аралд амарч байсан иргэдэд хандан ДОХ, В,С гепатитын шинжилгээ хийлгэхийг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)