Шереметьево буудалд хүн онгоцонд дайруулжээ

Москва- Афины чиглэлийн  Boeing 737 онгоц  Шереметьево онгоцны буудлын нислэгийн зурвас дээр явж байсан хүнийг дайрчээ.

Аэрофлотын төлөөлөгч А.Захарченко  “Москвагийн цагаар 20-ны өдрийн 20:10 минутанд  Москва- Афины чиглэлийн  Boeing 737 онгоцны багаас нислэгийн зурвас дээр тус  онгоц ямар нэгэн үл мэдэгдэх зүйлтэй мөргөлдсөн тухай мэдээ ирсэн. Тухайн газарт үзлэг хийхэд  нэг эрэгтэй хүн нас барсан байдалтай олдсон” гэж ТАСС  агентлагт ярьжээ.

Нисэх онгоцны систем ямар нэгэн гэмтлийн дохио өгөөгүй учир онгоцыг саатуулалгүй нислэгийг нь үргэлжлүүлсэн байна.  Цагийн хувиараар бол дээрх чиглэлд  Оросын Аэрофлотын SU2112 онгоц  нисэж байсан аж.

Шереметьево нисэх онгоцны буудал  онгоцонд дайруулсан хүний  талаар тодорхой мэдээлээл өгөөгүй байна.  Уг хэргийн  ОХУ-ын Мөрдөн байцаах газар шалгаж байгаа бөгөөд тус байгууллагын мэдээлснээр бол  талийгч  25 настай Армен улсын иргэн байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)