ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл 87.5 хувиар өссөн

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулж байна. Монгол улсын шүүх энэ оны нэгдүгээр улиралд 23.266 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Тус мэдээллээр “2020 оны хувьд гэр бүлийн хүчирхийлэл, залилан, хар тамхины хэргүүд өмнөх он буюу 2019 оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй буйг онцлов. Тэдгээрээс гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оноос 42 хэргээр илүү буюу 87.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн банк бус байгууллага, зээлтэй холбоотой хэрэг өмнөх оноос 462 хэрэг буюу 1126 хэргийг шийдвэрлэсэн байна.” Түүнчлэн эцэг тогтоолгох хэрэг ихэссэн үзүүлэлттэй байгааг Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)