Шведий эрдэмтэн хүний махны хэрэглээг дэмжжээ


Стокгольм хотын эдийн засгийн сургуулийн профессор Магнус Содерлунд Шведийн нийслэлд болсон хүнсний хэрэглээний тухай чуулга уулзалтын үеэр хүний махны хэрэглээг дэмжсэн үг хэлжээ. Түүний үзэж байгаагаар цогцсоос олж авах хүний махыг хүнсэндээ хэрэглэх нь ирээдүйд хүн төрөлхтнийг аврахад тус болох гэнэ. Эрдэмтний каннибализмын (ижил төрлийнхөн нэгийнхээ махыг идэх явдал) тухай үзэл бодол тус арга хэмжээний хамгийн их марган үүсгэж шуугиан тарьсан асуудал байв. Каннибализмыг эрс эсэргүүцэгчид тухайн хүнсийг амталж үзсэнийхээ дараа бодлоо өөрчилж магадгүй гэж тэрбээр маргааны үеэр хэлжээ. Ингээд энэ ухаан санаанд багтамгүй дээрх санаа хүний мах хэрэглэснээр ирээдүйд дэлхийн хүнсний тогтвортой байдлын шийдвэрлэх эсэх талаар маргаан үүсжээ. Эцэст нь эрдэмтэн гэрийн тэжээвэр амьтад болох нохой, муур, шавьж хүнсэндээ хэрэглэх арай “бодит шийдэл” санал болгосон аж. Содерлундаас сэтгүүлчид өөрөө хүний мах идэж үзэхэд бэлэн байгаа эсэхийг асуухад тэрбээр “Би тийм ч шийдэмгий биш байна, гэхдээ бүрэн эсэргүүцэхгүй...ядаж оролдоод үзэхийг хичээнэ” гэжээ. Профессор Соделундын санаа хэрэгжихэд каннибализмын хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар саад болохыг чуулга уулзалтын үеэр онцолсон байна. Жишээ нь 1960-аад онд Папуа-Шинэ Гвинейн уугуул иргэд нас барсан нэгнийхээ мах, тархийг иддэг шашны шинэ уламжлал гарч ирсэнээс болж татран өвчний вирус газар авч байжээ. Харин энэхүү уламжлалыг халснаас хойш өвчний тархалт бараг алга болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)