Шведийн улстөрч Цукербергтэй селфидээд шүүмжлэлд булуулав

Европын парламентийн гишүүн Сесилиа Викстрем Facebook-ийн эзэн Марк Цукербергтэй селфидсэн зургаа Twitter-т нийтэлсэнээсээ болж нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн том шүүмжлэлд өртлөө. Facebook 87 сая хэрэглэгчдийнхээ мэдээллийг санаатайгаар бусад шилжүүлсэн асуудлаар Евро парламент Цукербергт асуулга тавих хурлын дараа уг селфиг хийсэн нь олны дургүйцлийг хүргэх шалтгаан болов. Уг хурлын үеэр парламентын гишүүд олон асуулт тавьсан ч Марк олны сонирхож байсан цөөнгүй асуултад хариулалгүй өнгөрсөн юм. Тиймээс Twitter хэрэглэгчид “Олон сая хүний эрх ашгийг хамгаалах ёстой байсан ч, ямар ч үр дүнгүй өндөрлөсөн хурлын дараагаар хатагтай Викстрем Цукербергтэй тэврэлдэн зургаа авахуулсан нь хамгийн буруу үйлдэл байлаа” хэмээн ундууцжээ. Тэдний зарим нь тус селфиг “2018 оны хамгийн цагаа олоогүй зураг” хэмээн нэрлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)