Шварцнеггерийн хүү ааваасаа “өшөө авав”

Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггерийн хүү Патрик ээжийнхээ овгоор овоглох болсноо мэдэгджээ.

“Твиттер” дэх хуудсандаа тэрбээр өөрийгөө Патрик Шрайвер хэмээн танилцуулсан байна.

Эцэг эх нь салж байгаад тэрбээр эмзэглэж буйгаа дурдаад “Аав ээжийг хуурч, тэр бүү хэл өөр эмэгтэй хүүхдийг нь төрүүлсэнд дургүйцэж байна” гэж бичжээ.

Патрик харин бичиг баримтаа сольж, албан ёсоор ээжээрээ овоглох уу гэдгээ шийдээгүй байгаа юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)