Шахмал түлш 25 кг нь 3750 төгрөг харин нэг тонн нь 150 000 төгрөгийн үнэтэй

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилготой "Тавантолгой түлш" ХХК өнөөдрийн байдлаар 130 гаруй мянган тонн түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Нийслэлийн айл өрхүүд галалгааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг. Үүнийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үүний нөөцийг бүрдүүлэхийн тулд тус компани  24 цагийн турш гурван ээлжээр ажиллаж байгаа юм.



 Өнөөдрийн байдлаар зургаан шугам ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх боломжтой. 
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гэрээт 500 цэгээр худалдах бөгөөд 25 кг-аар савласан түлш 3750 төгрөг бөгөөд 1 тонн нь 150 000 төгрөг байна. Үнэд өөрчлөлт орохгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)