Шатрын их аварга “будаа иддэг” байжээ

Францын тамирчин, шатрын их аварга Себастъян Феллер тоглолтын үеэр компьютерээс “будаа иддэг” байсан нь илэрчээ. Энэхүү үйлдэлд нь дасгалжуулагч Арно Ошард, хамтран бэлтгэл хийдэг Сирил Марзоло нар тусалдаг байж.

Тоглолтын үеэр дасгалжуулагч Арно боломжит бүх нүүдлийг компьютерийн программ ашиглан тооцоолж, ялах магадлалтайг нь Сирил рүү илгээдэг байсан аж. Сирил Себастъян руу нүүдлийг мессежээр явуулдаг байсан нь ийн илчлэгджээ.

Шатрын тоглолтын үеэр олон хүн зэрэг өрсөлдөж, шүүгчид хүн бүр рүү анхаарал хандуулах боломжгүй тул тэд ийн булхайцсан гэнэ. Тэдний гар утасны тооцоог шалгахад өнгөрсөн есдүгээр сард Орост болсон тэмцээний үеэр Арно Се бастъян руу 150 гаруй мессеж явуулсан нь илэрсэн байна. Тус тэм - цээнд Себастъян Феллер ялалт байгуулж, алтан медаль хүртсэн юм.

Францын шатрын холбоо 20 настай Себастъян Феллер, 32-той Сирил Марзоло нарын шатар тоглох эрхийг таван жилээр хасаж, зэрэг цолыг нь хураасан бол Арно Ошард дасгалжуулах эрхээ бүрмөсөн алджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)