Шатахуун дутуу шахаж байгаа асуудлаар шалгалт хийлээ

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа тухай мэдээлийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газруудад чиг үүргийнхээ дагуу “Шатахуун түгээх станцуудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтынхаа дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх талаар албан бичиг хүргүүлсэн.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 01/236 дугаартай удирдамжтай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-ыг нийслэл, орон нутгийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын шатахуун түгээх станцын түгээгүүрийн хэмжлийн нэгдмэл байдалд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалтад нийт 16 компанийн ШТС-уудаас түүвэрлэн сонгож 22 объектыг хамруулан шалгахад түгээгүүрүүд нь улсын баталгаажилтад хамрагдсан гэрчилгээтэй, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй, түгээгүүрийн хэмжил зүйн үзүүлэлт нь “Шатахуун түгээгүүр.Шалгах арга хэрэгсэл” MNS 3015-2014 стандартын шаардлага хангаж байсан байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)