Шатахууны 45 хоногийн нөөцтэй

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 28-ны байдлаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байна. Үүнээс А-80 автобензин 72, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 25 хоногийнх бий гэнэ.

Дэлхийн зах зээл дээр “Brent” төрлийн газрын тосны үнэ баррель нь 53.1 ам.доллар байгаа нь долоо хоногийн өмнөх үеэс дөрөв орчим хувиар өссөн дүн боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)