Шатахууны үнэ дахин нэмэгдэв

Шатахуун импортлогчид өнгөрсөн амралтын өдрүүдэд А-80, Аи-92 төрлийн шатахууныхаа үнийг тус бүр 80 орчим төгрөгөөр нэмчихлээ. Ингэснээр Улаанбаатарын шатахуун түгээх станцууд А-80 төрлийн бензинийг 1770, Аи-92-ыг 1940 орчим төгрөгөөр худалдаж эхлэв. Зарим импортлогчид бусад төрлийн шатахууныхаа үнийг нэмээгүйгээ мэдэгдсэн. Тэгэхээр Аи-95 төрлийн бензинээ литрийг нь 2290, дизелийн түлшээ 2370 орчим төгрөгөөр борлуулж байгаа гэсэн үг. Ийнхүү дөрөвдүгээр сараас хойш шатахууны үнэ 200 орчим төгрөгөөр өслөө. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнөөс шалтгаалж, импортын хилийн үнэ нэмэгдсэн. Энэ нь шатахууны үнэ өсөх үндсэн шалтгаан болсон билээ. Ашигт малтмал, газрын тосны газрынхан долоо хоногийн өмнө “Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны жижиглэн худалдааны ханш дахин өсөж магадгүй” гэж мэдээлж байсан юм. Одоогоор дэлхийн зах зээлд брент маркийн баррель газрын тосны ханш 72 ам.долларт хэлбэлзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)