Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас 200 төгрөгөөр БУУРУУЛНА

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. 

Тэрбээр "Өчигдрөөс эхлээд шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурсан. Бид дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулна. 

Учир нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ тасралтгүй унаж байна. "Роснефт" компани шатахууныхаа үнийг тонн тутамдаа 58 ам.доллараар бууруулсан. Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор үнэ буулгах арга хэмжээг авч байна. Өнөөдөр шууд 200 төгрөгөөр буурахгүй байгаа нь үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэгтэй холбоотой.

Тиймээс энэ хямд байгаа үед дээр нь бид шатахууныг их хэмжээгээр нөөцлөхөөр ажиллаж байна. Ингэхдээ Замын-Үүдийн боомт дээр байгаа шатахууны агуулахыг хурдан хугацаанд ашиглалтад оруулна" гэлээ.

Цаашид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурвал дахин буурч, өсвөл нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)