Шатахуун тээвэрлэгч шатсаны улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгджээ

Архангай аймгаас Завхан аймаг явах замыг ноцтой ослоос шалтгаалан өнөөдөр буюу долоодугаар сарын 15-нд түр хугацаагаар хаасан байна. 

Шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, шатсаны улмаас хоёр хүн амь насаа алдаж, найман хүн түлэгдэн, таван автомашин, нэг мотоцикл галд өртсөн байна. 

Ослын улмаас Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Цагаан давааны наана болон цаана хоёр газарт хөдөлгөөн хаагаад байгаа талаар тус аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, Архангай аймгаас цааш гарах болон Завхан аймгаас ирж буй хөдөлгөөнийг хаасан байна. 

Ослын газарт эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)