Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна

Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх нь хөдөө, орон нутгаас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн газар нутагт зөвшөөрөлгүйгээр буужээ. Энэ талаар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа. 

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Холбогдох албаныхан эдгээр өрхөд албан шаардлагыг хүргүүлдэг боловч нүүдэггүй. Хотын удирдлагууд дээрх иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдсэний дараагаар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагуудыг өгч ажиллана. 

Мөн том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)