Шар усны үерийн улмаас зам эвдэрч, далан сэтрээд байна

Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна. Хөдөө орон нутгийн замд тэр дундаа Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл, Дархан сумын 15 дугаар багийн 9-р хэсэгт буусан шар усны үерийн хор хохирлыг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар аймгийн Онцгой комиссын түр штаб ажиллаж байна. Нөхцөл байдал хүндэрснийг зургаас харж болно. 

Уг ажлын хүрээнд Дархан суманд үерийн хамгаалалтын далангийн ус зайлуулах хоолойг тайрах ажлыг аймгийн холбогдох байгууллагууд хамтран 80 см-ээр багасгажээ.  Уг ажиллагаанд нийт 50 гаруй албан хаагч оролцсон байна. 

Хөдөлгөөнд оролцогч жолооч та үзэгдэх орчин хязгаарлагдмал үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)