ШАР ТИВИЙНХЭН КУВЕЙТЭД ЧУУЛЖ БАЙНА

Кувейтийн нийслэл Эль-Кувейт хотноо Азийн хамтын ажиллагааны хэлэлцээний (Asia coopertation dialogue) Дээд хэмжээний анхдугаар уулзалт болж байна. Кувейтийн Эрхэм дээд Эмир Шейх Сабах Ал Ахмад Ал Жабер Ал Сабах энэхүү Дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ АХАХ хэмээх тивийн хэмжээний томоохон байгууллагын үйл ажиллагааг цаашид тогтмолжуулж үр дүнд хүргэх нь Ази тивийн улс орнуудын улс төрийн харилцаанд шинэ түлхэц өгөхөөс гадна эдийн засгийн хямралаас сэргийлэх, түүнийг даван туулах, улмаар нийгэм, хүмүүнлэг, соёл, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган өргөжүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болно гэдгийг тэмдэглэв.

АХАХ-ний Дээд хэмжээний уулзалтын өмнө албаны төлөөлөгчид, Гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон юм. АХАХ-ний түүх 2002 оноос эхтэй бөгөөд энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтыг хүртэл Гадаад хэргийн сайд нарын түвшинд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тайландын вант улсын Чан-Ам хотноо анх хийж байсан Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнгөрсөн хугацаанд нийт арван удаа болсон бөгөөд Монгол Улс 2004 онд гишүүнээр элссэн юм. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Афганистан улс гишүүнээр элссэнээр АХАХ шар тивийн 32 орныг эгнээндээ нэгтгээд байна.

Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийням оролцож байна. Тэрбээр АХАХ бүс нутгийн хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэх ихээхэн боломжтойг онцлоод, АХАХ-ний үйл ажиллагааг бодит үр дүнд хүргэхийн тулд АХАХ-ний нарийн бичгийн дарга нарын газар байгуулах Кувейтийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа Монгол Улс тус байгууллагын хүрээнд дэлхийн улс орнууд идэвхтэй хамтран ажиллах, ялангуяа ардчиллын боловсрол, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх асуудалд онцлон анхаарч байгааг тэмдэглээд, 2013 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох АОХН-ийн Сайд нарын түвшний дээд хэмжээний уулзалтад идэвхтэй оролцохыг уриалав.

АХАХ-ний уулзалтад Иран, Та жикстан, Афганистан, Бангладеш, Шри-Ланкийн Ерөнхийлөгч Махмуд Ахма динежад, Эмомали Рахмонов, Хамид Кар зай, Зиллур Рахман, Махинда Ража факса, Брунейн султан Хажи Муиз заддин, Тайландын вант улсын Ерөнхий сайд, хатагтай Юнглук Шинаватра, Па кистаны Ерөнхий сайд Ража Пер вез Ашраф нарын зэрэг өндөр дээд хэм жээний зочид төлөөлөгчид оролцож байна. Дээд хэмжээний уулзалтаас АХАХ-ний гишүүн орнуудын хамтарсан Тунхаг лал батлан гаргах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)