“Шарын гол” компани 7.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

“Шарын гол” хувьцаат компани өнгөрсөн онд 753.7 мянган тонн нүүрс борлуулж, 30.6 тэрбум төгрөгийн орлого олжээ. Нийт олборлосон нүүрснийхээ 73.5 хувийг Дархан, Эрдэнэтийн ДЦС-д нийлүүлсэн байна. Эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлэх нэг тонн нүүрсний суурь үнийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс 6500-аар нэмж, 36.500 төгрөг болгосон.

Ингэснээр нэг тонн нүүрсний борлуулалтын дундаж үнэ өмнөхөөс 3515 төгрөгөөр нэмэгджээ. Тус компани өнгөрсөн онд 7.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Нийт алдагдлын 69 хувь буюу 4.9 тэрбум төгрөг нь валютын ханшийн зөрүүнээс шалтгаалсан аж. “Шарын гол” компанийн эзэмшилд буй нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайд илэрсэн алтны шороон ордод 2016 оны аравдугаар сараас олборлолт хийж, 1.15 тэрбум төгрөгийн зардал гарган, 1.58 тэрбумын орлого олжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)