Шалгалт амжилттай өгөх нууц зохион байгуулалт

Хэдий сурлага сайтай ч шалгалтын өмнө сандарч тэвддэггүй хүн орчлонд үгүй биз. Гэхдээ хүүхэд, оюутан, томчуудын хэн нь ч байсан шалгалтаа “А” үнэлгээтэй өгөхийг хүсдэг. Тэгвэл шалгалтаа амжилттай өгөхийн нууц нь цагаа зөв хуваарилах буюу зохион байгуулалт гэнэ. Зохион байгуулалттай байхад дараах таван зөвлөгөө чамд тус болно.

1. Эхлээд тестийнхээ журмыг сайн хар. Асуулт бүрийг уншиж, ойлгохг үй зүйлээ нэг бүрчлэн багшаасаа асуу. Зөвхөн журмыг сайн ойлгосноор та шалгалтаа амжилттай өгнө. Хэрвээ журмыг нь сайн ойлгохгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.

2. Шалгалтынхаа ажлуудыг хүнд, хөнг өнөөр нь ангилан хуваа. Өнд өр оноотой хэсэгт их хугацаа зарцуулахаар тооцоолж, цагаа төлөвлө.

3.Хамгийн амархан буюу өөрийнх өө хөнгөхөн хийж чадах даалгавраас хариулж эхэл. Хялбархан даалгаврыг богино хугацаанд бөглөж, бодох нь танд маш их урам өгнө.

4. Хүнд, хэцүү асуулт, тестээ маш тайван, нухацтайгаар бодож гүйцэтгэ. Бодлого, асуулт тус бүрийг аль болох төлөвлөсөн хугацаандаа багтааж хийхийг хичээ. Гэхдээ байсхийгээд цаг руугаа харж, хий адгах хэрэггүй.

5. Даалгавраа гүйцэтгэж дууссан бол дахин нягтал. Асуулт бүрийнхээ дагуу даалгавраа шалгаж, эцсийн байдлаар бэлэн болго. Шалгалтын хугацаа дуусах болоогүй бол даалгавруудаа дахин нягтлаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)