Шалгалтын өмнөх айдсаа хэрхэн дарах вэ

шалгалт

Америкийн Вашингтоны их сургуулийн судалгааны багийнхны зөвлөснөөр, шалгалтаас айдаг хүмүүс амьтан тэжээвэл өлзийтэй гэнэ. Учир нь нохой, муур илснээр хүний кортизол дааврын ялгарал нэмэгддэг байна. Бөөрний дээд булчирхайнаас ялгарч, өнчин тархиар зохицуулагддаг кортизол нь бие махбодын бодисын солилцоо оролцдог, ялангуяа нүүрс-усыг түгээхэд чухал үүрэгтэй, сэтгэл болон тархины “донсолгоонд” нөлөөлдөг даавар гэнэ. 

Шалгалт шүүлгээс айдаг, сандарч тэвддэг 250 оюутныг судалгаанд хамруулан, дөрвөн бүлэгт хувааж, олон аргаар тайвшруулах туршилт хийж, шүлснээс нь шинжилгээ авч, кортизолын хэмжээгээр нь стрессийн түвшнийг нь тодорхойлсон байна. Ингэхэд 10 минутын турш нохой илсэн оюутнууд хамгийн их тайвширч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)