Шагайн харваагаар Үндэсний урлагийн их театрт өрсөлдөх нь

Монголын соёл урлагийн ажилтны өдрүүд үргэлжилсээр байгаа билээ. Энэ долоо хоногийн эхний гурван өдөр мэргэжлийн урлагийн байгууллага бүр нийгэмд хандсан арга хэмжээ зохион байгуулж, урын сангийнхаа шилдэг бүтээлээс эмзэг бүлгийнхэнд үзүүлж, урлагийн ертөнцөөр аялуулсан бол ирэх амралтын өдрүүдэд спортын тэмцээнүүд болох юм.

Гар бөмбөгийн тэмцээн МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд, сагсан бөмбөгийнх нь Урлаг, спортын сургуульд болох ажээ. Соёл урлагийн ажилтнууд одон бөмбөгийн шилдгүүдээ Засгийн газрын III байрны спорт зааланд тодруулах бол шагайн харваагаар Үндэсний урлагийн их театрт өрсөлдөх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)