Ч.Энх-Амгалан: Царцсан 22 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэхээр төрөөс санхүүжилт хүссэн

Олон жил дамнан баригдаад дуусаагүй, өөрөөр хэлбэл, царцсан сургууль, цэцэрлэгийн 22 барилга байна. Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаас тодруулахад "Бид энэ жил 48 сургууль, сургуулийн өргөлтгөл, 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин царцсан 22 сургууль, цэцэрлэгийн хувьд 2012-2016 оны хооронд буюу өмнөх Засгийн газрын үед баригдаж байгаад зогсонги байдалд орсон. БСШУСЯ-наас санхүүжилтийг нь шийдэх үүднээс ирэх жилийн улсын төсвөөс хөрөнгө гаргуулах санал өгсөн байгаа" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)