Ч.Хүрэлбаатар: Татвараа хугацаандаа төлж чадаагүй аж ахуй нэгжүүдэд торгууль ногдуулахгүй

Засгийн газрын хуралдаанаар есөн заалт бүхий тогтоолыг баталлаа. Тогтоолыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

  1. Нүүрс, газрын тосны экспортыг эрүүл ахуй, хорио цээр, ариутгалын шаардлага ханган экспортыг эхлүүлэхээр боллоо. Ачаа тээврийн хэрэгсэл барьж буй жолооч нар хамгаалалтын хувцастай, техник хэрэгслийг бүрэн ариутган ажиллаж байгаа тул яг ийм нөхцөлөөр ажиллая гэж байна. 
  2. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Гэхдээ энэ зөвхөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйлчилнэ.
  3. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд аж ахуй нэгжүүд татвараа хугацаандаа төлж чадаагүй бол оногдох торгууль, алдангийг нэг удаа чөлөөлөх заалтыг оруулсан.
  4. Энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээслүүлэгчид төлбөрөө буулгасан бол ногдуулах татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ.
  5. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол татварын өртэй нийцүүлэн суутгах боломжийг бүрдүүлж байна. 
  6. Урсгал зардалтай холбоотой зохицуулалтыг орлоготой уялдуулан зохицуулж, ач холбогдлоор нь эрэмбэлнэ. 

Мөн энэ хугацаанд тендерийн ажлуудыг эрчимжүүлэх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хэрэглээний зээл дээр аж ахуй нэгжүүдээс санал гомдол ирж байна. Төв банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Зээлийн хүүг бууруулвал хадгаламжийн хүүг мөн бууруулна гэсэн зарчимтай. Төрөөс зээлийн хүүг бууруулах, түр царцаах зохицуулалт хийх боломжгүй. Харин банкууд ийм зохицуулалтыг хийж болно" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)