Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас хасагдах нөхцөлийг хангалаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF-ын саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэсэг өнгөрсөн хугацаанд FATF хурал цахимаар ажлын тайлангаа амжилттай хамгаалжээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ
 "Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн даргуудын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна.

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан байсан зургаан нөхцөл байдлыг бид арилгаж чадлаа. Бидний зүгээс тавдугаар сарын 4-нд тус байгууллагын өмнө хамгаалсан дүгнэлтийг хэлэлцээд асуудалтай буюу үүрэг өгөдсөн байсан нийт зургаан даалгаврыг хамгаалсан гэсэн байна. Коронавирустай холбоотойгоор газар дээр нь хийгдэх байсан шалгалт түр хойшлоод байгаа. Мөнгө угаахтай холбоотой хэсгийг АТГ, прокурор, шүүх гэхчлэн хамтдаа ажиллаж тайлангаа хамгаалсан. Ингэж саарал жагсаалтаас гаргахад төрийн бүх байгууллага хамтран ажиллалаа. 2020 оны нэгдүгээр сард хамгаалахад НҮБ-ын үйл ажиллагаатай холбоотой нэг дутагдалтай зүйл байсан. Үүнийг бид өнгөрсөн хугацаанд засч чадсан. Ингэснээр, Аи номхон далайн бүс нутгийн өмнө нэр төртэй хамгаалж дүнгээ тавиуллаа" гэж хэллээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа. Манай улсын хувьд энэ удаад хамтын үнэлгээний тайлангаа хамгаалсан. Үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хүлээн авах хугацааг хойшлуулсан байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байсан. Тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)