Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өгч эхэлнэ

Засгийн газрын хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар боло Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэл хийхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарлаа. Тухайлбал, хилээр гарч буй тээврийн хэрэгслийг бүртгэх цахим тогтолцоог бий болгоно.

Мөн нийтдээ 808 мянган хүнд 120 гаруй мянган тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өглөөнөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Пүрэв, баасан гарагт багтаан олгоно. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд 620 гаруй хүнд 77.8 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан бол энэ жилийн хувьд буцаан олголт өмнөх оныхоос 60 орчим хувиар нэмэгдсэн. 

Харин иргэдийн нууцыг задруулсан хэргээр Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)